Гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх “фэнг шуй”-ийн аргууд

Фэнг шуй" бол мухар сүсэг эсвэл шашин ерөөсөө биш, харин хүрээлэн буй орчин, байгаль эхтэй хэрхэн эерэгээр зэрэгцэн орших тухай эртний арга барил юм. Гэртээ орж ирэхэд л тайвшрал, дулаан уур амьсгал, эерэг энергийг мэдэрч байвал хичнээн сайхан гээч. “Гэр” гэдэг үгний жинхэнэ утга энд л оршдог мэт. Тэгвэл эдгээрийг таны гэрт бүрдүүлэх "фэнг шуй"-ийн 15 аргыг танилцуулж байна.

1. Гэгээлэг өнгөөр өрөөгөө будах.
Өрөөнийхөө ханыг ямар өнгөөр будахаас шалтгаалж таны сэтгэл санаа өөрчлөгддөг. Хананы өнгө хуучирсан мэт бараан бүрсгэр өнгө байвал та илүү уур уцаартай, бараан бодлуудаар дүүрэх ба илүү гэгээлэг цайвар бас тод өнгөтэй байвал өөдрөг үзлээр аливаад хандаж, тавтай амарч чаддаг байна

2. Орон зайн урсгалыг тохируулах.
Тухайлбал: Зочны өрөөнд орж ирэхэд буйдангийн ар тал харагдах нь эвгүй сэтгэгдэл төрүүлдэг байна. Тиймээс буйдангийнхаа ар талыг үүд рүү харуулах хэрэггүй. 

3. Анхаарлаа өндөрлөг хэсэгт хандуулъя.
Ханандаа уран зураг, уран баримал, эсвэл таазнаасаа содон загвартай гэрлийн бүрхүүл өлгөсөн ч болно. Ийм засал нь харц булаахаас гадна, сэтгэлзүйг эерэг чиглэлд хөтөлдөг байна. 

эх сурвалж : СААК.МН